ХОЛТ ИНТЭРНЭШНЛИЙН ХООЛЛОХ БОЛОН БАЙРЛУУЛАХ ГАРЫН АВЛАГА: НЯРАЙ БА ХҮҮХЭДТЭЙ АЖИЛЛАХ УДИРДАМЖ

Responsive image

ЭНЭХҮҮ ГАРЫН АВЛАГА НЬ ЮУНЫ ТУХАЙ ВЭ?

Энэхүү гарын авлага нь нярай ба хүүхдийг асран халамжлагч нарт аюулгүй хооллох дадлагын талаарх мэдээллийг хүргэж туслах зорилготой. Түүнчлэн энэхүү гарын авлагад:

  1. Нярай ба хүүхдийн хөгжлийн ерөнхий мэдээллүүд
  2. Асран халамжлагч нарын анхааралтай ажиглан хянаж байх ёстой хөгжлийн чухал үе шатууд
  3. Зөвхөн хооллох төдийгүй ер нь хүүхэд бүрийн сайн сайхан байдлыг бүрэн хангахад туслах чухал хэрэгтэй стратеги аргууд

Хүчирхэг хүүхдийн хөгжил нь амжилттай ард олны суурь билээ. Асран халамжлагч нь хүүхдийн хөгжлийг дэмжсэнээр тухайн хүүхэд бүхэл бүтэн ард нийтийн эрүүл мэндэд хувь нэмрээ оруулна. Иймд асран халамжлагч нар эрүүл саруул, хөгжил сайтай хүүхдүүдийг бий болгоход тун чухал үүрэгтэй. Хөгжил сайтай хүүхэд нь насанд хүрээд эрүүл, бүтээлч ба биеэ даасан хувь хүн болдог. Асран халамжлагч нарын хийдэг ажил буюу тэдний хүүхдэд үзүүлдэг хайр энэрэл ба халамж асаргаа бол хүүхдийг өсч торниход нь хүчтэй бөгөөд зайлшгүй чухал үүрэгтэй.

Энэхүү гарын авлага нь хүүхдийн амьдралд оролцож байгаа бүх асран халамжлагч нарт зориулагдсан болно. Тус гарын авлагад оруулсан зарим мэдээллийг бусад эрүүл мэндийн байгууллагын асаргаа сувилгаа үзүүлдэг ажилтнууд, хүүхдүүдийн гэр бүлийн гишүүд болон олон нийтийн гишүүд мөн сонирхож хэрэглэж болно. Хувь хүний хэрэгцээ шаардлагаас хамаарч зарим нь бүлэг ба хэсгийг бүтнээр нь уншиж байж эсвэл зарим нь тодорхой тараах материалууд, зурагт үзүүлэнгүүд болон үйл ажиллагааны товч хүснэгтүүдийг үзэх төдийд л хэрэгтэй мэдээллээ олж авах болно.

Өндөр чанартай бүрэн PDF болгох - 219 MB

[Татах]

Web-д зориулсан PDF - 24 MB

ТАНИЛЦУУЛГА: ЗӨВХӨН ХООЛ ТӨДИЙГҮЙ

  1. Гарын авлагын тухай
  2. Гарын авлагыг хэрхэн ашиглах вэ
  3. Гарын авлагыг бусадтай хуваалцах нь

ХЭСЭГ 1: ХООЛЛОЛТЫН СУУРЬ ҮНДСҮҮД: ХООЛЛОХ ЦАГИЙГ БУЮУ ХООЛОЛТЫГ ЭЕРЭГ, АЮУЛГҮЙ БОЛГОХОД ТУСЛАХ МЭДЭЭЛЭЛ

Бүлэг 1: Хүүхэд ба асран хамгаалагч бүрт зориулсан хооллолтын үндэс

 

Зүйл 1.1: Байрлуулалтын үндэс

Зүйл 1.2: Залгилтын үндэс

Зүйл 1.3: Мэдрэхүйн системийн үндэс

Зүйл 1.4: Хөхөөр хооллолтын үндэс

Зүйл 1.5: Угжаар хооллолтын үндэс

Зүйл 1.6: Халбагаар хооллолтын үндэс

Зүйл 1.7: Аягаар уулгалтын үндэс

Зүйл 1.8: Өөрийгөө хооллохын үндэс

Зүйл 1.9: Хоолны бүтэц болон шингэний урсацын өтгөн байдлын үндэс

Зүйл 1.10: Харьцааны үндэс

ХЭСЭГ 2: НАСАНД ТОХИРСОН ХООЛЛОЛТ: ХООЛЛОЛТЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ БА ХООЛЛОЛТЫН БЭРХШЭЭЛИЙГ ШИЙДЭХ АРГЫГ ОЛОХ МЭДЭЭЛЭЛ

Бүлэг 2: Амьдралын эхний жил: 0-12 сартай хүүхэд

Зүйл 2.1: Хооллолтын хөгжлийн чухал үе шатууд: 0-12 сартай хүүхэд

Зүйл 2.2: 0-12 сартай хүүхдийг хооллох үндсэн зааварчилгаа

Зүйл 2.3: 0-12 сартай хүүхдийг хооллох байрлуулалт

Зүйл 2.4: Хоолоор хязгаарлагдахгүй: 0-12 сартай хүүхдийг дэмжих зөвлөмжүүд

Бүлэг 3: Өсч бойжих үе: 12-24 сартай хүүхэд

Зүйл 3.1: Хооллолтын хөгжлийн чухал үе шатууд: 12-24 сартай хүүхэд

Зүйл 3.2: 12-24 сартай хүүхдийг хооллох үндсэн зааварчилгаа

Зүйл 3.3: 12-24 сартай хүүхдийг хооллох байрлуулалт

Зүйл 3.4: Хоолоор хязгаарлагдахгүй: 12-24 сартай хүүхдийг дэмжих зөвлөмжүүд

Бүлэг 4: Хөлд орон гүйдэг үе: 24-36 сартай хүүхэд

Зүйл 4.1: Хооллолтын хөгжлийн чухал үе шатууд: 24-36 сартай хүүхэд

Зүйл 4.2: 24-36 сартай хүүхдийг хооллох үндсэн зааварчилгаа

Зүйл 4.3: 24-36 сартай хүүхдийг хооллох байрлуулалт

Зүйл 4.4: Хоолоор хязгаарлагдахгүй: 24-36 сартай хүүхдийг дэмжих зөвлөмжүүд

Бүлэг 5: Том хүүхдийн үе: 36 ба түүнээс дээш сартай хүүхэд

Зүйл 5.1: Хооллолтын хөгжлийн чухал үе шатууд: 36 ба түүнээс дээш сартай хүүхэд

Зүйл 5.2: 36 ба түүнээс дээш сартай хүүхдийг хооллох үндсэн зааварчилгаа

Зүйл 5.3: 36 ба түүнээс дээш сартай хүүхдийг хооллох байрлуулалт

Зүйл 5.4: Хоолоор хязгаарлагдахгүй: 36 ба түүнээс дээш сартай хүүхдийг

ХЭСЭГ 3: ХҮН АМЫН ТУСГАЙ БҮЛЭГ БА СЭДВҮҮД: НИЙТЛЭГ ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛҮҮДЭД ТОХИРСОН ЭЕРЭГ ХООЛЛОЛТЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ МЭДЭЭЛЭЛ

Бүлэг 6: Хөгжлийн бэрхшээлтэй буюу ЭМТ-ийн Тусгай Хэрэгцээт Хүүхэд

Зүйл 6.1: Тусгай хэрэгцээт хүүхдийн тухай ерөнхий ойлголтууд

Зүйл 6.2: Хооллолтын бэрхшээлийн нийтлэг нөхцлүүд

Зүйл 6.3: Хоолоор хязгаарлагдахгүй: Тусгай хэрэгцээт хүүхдийг дэмжих зөвлөмжүүд

Бүлэг 7: Өөр өөр насныханд тохиолддог хооллолтын нийтлэг бэрхшээлүүд ба насанд тохирсон шийдлүүд

Зүйл 7.1: Хооллолтын бэрхшээлийн ерөнхий хэлэлцүүлэг

Зүйл 7.2: Хооллолтын бэрхшээлтэй хүүхдийг дэмжих дүгнэлтүүд

Бүлэг 8: Хооллолтыг чухалчил: Харилцаатай өсч бойжиж буй хүүхдүүд

Зүйл 8.1: Өсч бойжиж буй эрүүл тархи ба бие махбодь

Зүйл 8.2: Насанд тохирсон хүүхэдтэй харьцахыг дэмжих нь

ХЭСЭГ 4: ХАВСРАЛТ: АСРАН ХАМГААЛАГЧИД БА ОЛОН НИЙТЭД ЗОРИУЛСАН СТРАТЕГИ АРГА БАРИЛ, ТАРААХ МАТЕРИАЛ, МЭДЭЭЛЭЛ

Бүлэг 9: Хавсралт

 

9A: Хооллох чадварын хөгжлийн цаг хугацаа: 0-36 сартай хүүхдийн идэх ба уух чадвар

9B: Хүүхдийн булчингийн ердийн хөгжлийн үе шатууд ба улаан дарцгууд

9C: Хоолны бүтэц ба шингэний урсацын өтгөн байдлыг харуулсан зурагт хүснэгт

9D: Тусгай хоол ба шингэний жишээний жагсаалт

9E: Хоол ба шингэнийг өөрчлөх нь

9F: Хоолны дэглэмийг сайжруулах зааварчилгаа

9G: Хооллолтыг дэмжих нийтлэг зүйлс

9H: Халбаганы зурагт хүснэгт

9I: Суулгах байрлал ба хэрэглэгдэх материалыг бүтээлчээр бий болгох нь

9J: Хооллох арга барилын техникүүд

9K: Нялхас болон хүүхдүүдийг сэрээх ба тайвшруулах үйлдлүүд

9L: Асран хамгаалагчид болон олон нийтэд зориулсан тараах материалууд

9L-1: Хөхөөр хооллох зөвлөмжүүд

9L-2: Хооллох ба харьцах дохио зангаанууд

9L-3: Хоол үмхэх ба шингэн балгах хэмжээнүүд

9L-4: Байрлуулахад ашиглах хяналтын жагсаалтууд

9L-5: Шүд (Амны хөндий)-ийг арчлах ба шүд угаалт

9M: Хооллолтын нийтлэг асуудлууд ба шийдлүүдийн түргэвчилсэн хүснэгт

9N: Нялх хүүхдүүд хэр их идэх ёстой вэ?

Бүлэг 10: Тодорхойлолтууд (Энэхүү гарын авлагад ашигласан тусгай үгсийн жагсаалт)

Бүлэг 11: Ашигласан ном, холбоосын жагсаалт (англи хэл дээр)

Бүлэг 12: Индекс (англи хэл дээр дурдагдсан нэр томъёоны хуудсын бүртгэл)

Support

Media

Holt International is a registered 501(c)3 nonprofit organization. All donations are tax deductible to the full extent of the law. EIN: 23-7257390.